Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
Чингис хаан, Монголын нууц товчоо сэдэвт эрдэм шинжилгээний хурал

     Дэлхийн хоёр дахь мянганы түүхэн гарамгай хүмүүн, XIII-XIV зууны Монголын алдарт их Эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Чингис хаан” дээд сургуулиас хамтран зохион байгуулсан “Чингис хаан, Монголын нууц товчоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж амжилттай өндөрлөлөө.

     Хуралд гадаадын 7 орноос Монгол судлаачид ирж оролцсон.

     Хурлын хэлэлцүүлгийн явцад Уриалга гаргах саналыг Доктор Ө.Бавуу, Пак Ван Ки Б.Зоригтуев нарын эрдэмтэд гаргаж, нийтээр дэмжсэний дагуу тус Уриалгыг гаргаж байна.

Эрхэм нөхөд, эрдэмтэн судлаачдаа!

Эзэн Чингис хаан, түүний амьдралд, үйл ажиллагааг дэлхийн нүүдэлчдийн судлагдахууны ширгэшгүй далай болсон бүтээл-“Монголын нууц товчоо”-ны судалгааг гүнзгийрүүлж, Чингис хаан, Монголын эзэнт гүрний Монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинжлэх ухааны үндэстэй дэвшүүлэн тавих, эцэг өвгөдийн эх түүхээрээ залуу хойч үеэ үндэсний эх оронч үзлээр хүмүүжүүлэх үйлс нь монголчууд бидний бахархал болоод ариун үүрэг билээ. Тиймийн учир, ойрын ирээдүйд дараах гурван зорилт хэрэгжүүлэх шаардлагатай гэж хуралд оролцогсод үзэж байна. Үүнд:

  1. “Чингис хаан” дээд сургуулийг түшиглэн байгуулж байгаа “Чингис хаан судлалын хүрээлэн”-гийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээлдээ авч цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг уриалж байна.
  2. Чингис хааны нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах талаар хууль гаргахыг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
  3. Чингис хааныг өөрийн болгох, өмчлөх хандлага гадаадад хүчтэй болсон өдгөө үед Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүр гадаад, дотоодод эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажилд төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг хүсч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Чингис хаан дээд сургуулиас зохион байгуулсан “Чингис хаан”, “Монголын нууц товчоо” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцогсод

 

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014