Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
Захиргааны зөвлөл

ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

    Чингис хаан дээд сургуулийн Захиргааны зөвлөл нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах хамтын удирдлагын байгууллага юм. Захиргааны зөвлөлийн үйл ажиллагааг дүрмээр зохицуулна.

    Захиргааны зөвлөл нь Сургуулийн захирал, сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Сургалтын болон Санхүүгийн албаны дарга нар, сургалт явуулдаг мэргэжлийн тэнхимийн эрхлэгч нараас бүрдсэн 7 хүний бүрэлдхүүнтэй бөгөөд сар тутам хуралдаж, /шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурал зарлаж хуралдуулна/ сургуулийн сургалт-эрдэм шинжилгээ, эдийн засаг, материаллаг бааз, багшлах болон удирдах боловсон хүчний зэрэг бодлогын чанартай тулгамдсан чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Дээр дурдсан үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмууд зэрэг сургуулийн үйл ажиллагааг хөтлөн явуулах эрх зүйн  орчныг бүрдүүлж байгаа эрх зүйн баримтуудыг удирдлага болгон ажилладаг.

     Сургуулийн өнгөрсөн хичээлийн жилийн ажлын тайлан, шинэ хичээлийн жилд тавих үндсэн зорилтууд, ажлын төлөвлөгөөг жил бүрийн 10 дугаар сард хамт олны хурлаар хэлэлцүүлж, ололттой болоод дутагдалтай талуудыг шүүн хэлэлцэж хамт олноос гаргасан санал шүүмжлэлийг сонсож, зохих арга хэмжээ авч ажиллахаас гадна зайлшгүй шаардлагатай асуудлуудыг жилийн ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлдэг.

Захиргааны Зөвлөл дараах эрх үүргийг хэрэгжүүлдэг. 

Үүнд: 

1.Сургуулийн хагас болон бүтэн жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулах, түүний явц, биелэлтийг хэлэлцэх, биелэлтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
2.Нэгж тэнхимүүд болон багш ажилтнуудын ажлын илтгэл, сонсголыг авч хэлэлцэх
3.Оюутнуудын сурлагын хагас бүтэн жилийн дүн, чанар, технологийн явцад дүн шинжилгээ хийх, сайжруулах ажил зохион байгуулах
4.Сургуулийн дотоодод хэрэгжүүлэх дүрэм журам заавруудыг хэлэлцэж батлах, хэрэгжүүлэх
5.Тэнхим, нэгж болон тодорхой сэдвээр явуулсан санал асуулга, шалгалтын дүнг хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг авах
6.Ажиллагсдын ажлын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх арга хэмжээг авч ажиллах зэрэг болно.

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014