Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
“Эртэч Монгол” 87 дахь уулзалт

     2014 оны 11-р сарын 26-ны өдрийн өглөөний 6.00 цагт  “Эртэч Монгол” 87 дахь уулзалт Соёлын төв өргөөнд болов. Энэ удаагийн уулзалт нь МИДСК-ын гишүүн 48 сургуулийн оюутан залуучуудын эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэхэд чиглэснээрээ онцлог байв. “Эртэч Монгол” 87 дахь уулзалтын хүндэт зочдоор Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, МУБИС-ийн дэд захирал проф. Л.Цэрэнсодном, Ховд ИС-ийн захирал доктор Ж.Янжмаа, ЗХ-ний 150-р ангийн захирагч хурандаа н.Гансэлэм, МУГБ Т.Түвшинтөгс, “Монгол тэмүүлэл-сайхан монгол орон” ТББ –ын тэргүүн А.Шагдарсүрэн, “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Г.Ундармаа нар гэгээрлийн цагт хүрэлцэн ирж  оюутан залууст үнэтэй сургаалаа хэлж, санал бодлоо хуваалцлаа. Энэ арга хэмжээний үеэр  “Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс” сэдэвт илтгэлийн уралдааны шилдэг илтгэгчээр шалгарсан оюутан залуусыг шагнан урамшуулсан юм. 11-р сарын 22-нд “Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс” сэдэвт оюутны илтгэлийн тэмцээнийг МУБИС-ийн Оюутны холбоотой хамтран МУБИС дээр амжилттай зохион байгуулж уралдааны шилдэгүүдийг шалгаруулсан билээ. Үүнд:

1-р байр: Чингис хаан дээд сургуулийн Олон улсын харилцааны 4-р курсийн оюутан Б.Баттөр
2-р байр: ХААИС-ийн оюутан Инжнер, технологийн сургуулийн цахилгаан хангамжийн 4-р курсийн оюутан Б.Цэрэнлхагва.
3-р байр: Монголын Үндэсний их сургуулийн Хуульзүй удирдлагын сургуулийн оюутан А.Амаржаргал

Тусгай байр:4
    1.Сити дээд сургуулийн Бизнесийн удирдлага 1-р курсийн оюутан С.Ариунжаргал
    2.Соёл урлагийн их сургуулийн Театр урлагийн сургуулийн жүжгийн зохиолчийн 4-р курсийн  оюутан Ц.Энхбат
    3.Удирдлагын академийн Төрийн захиргааны менежмент 4-р курсийн оюутан Ц.Чингүнжав.
    4.МУБИС-ийн НХУС-ийн Түүх аялал жуулчлалын 2-р курсийн оюутан Б.Мөнхсумьяа

Энэ удаагийн “Эртэч монгол” 87 дахь уулзалтын арга хэмжээг МИДСКонсорциум, “Монгол Тэмүүлэл Сайхан Монгол Орон” ТББ, БШУЯ, МУБИС,ХААИС, Нийслэлийн ЗДТГ, Номин Холдинг байгууллагууд хамтран амжилттай зохион байгуулла.

87 уулзалтын уриалга:

Өнөөдрийн энэ өдөр бид бар цагт босч өдрийн ажлаа гүйцээж бага насандаа эрдэм сурч насны баялагаа бүтээцгээе!!!!!

undefined

undefined

С.Цэнд-Аюуш

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014