Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
"Торгуудын өв соёл" эрдэм шинжилгээний бага хурал

    Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Торгууд монголын нэрт бийч, дууч, ерөөлч, магтаалч, хөгжимчин Магсарын Пүрэвжалын мэндэлсний 122 жилийн ойг тохиолдуулан Торгууд овогт Хөгөлбөөгийн Лхагвасүрэн захиралтай Чингис хаан дээд сургууль 2014 оны 9-р сарын 19-нд “Торгуудын өв соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.

   Тус хуралд Торгуудын өв соёл судлалын холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Үнэнбат, “Торгон нутаг” клубын тэргүүн О.Батнасан, МУ-ын Төрийн соёрхолт инженер Н.Нацагням, ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Катуу, доктор О.Самбуудорж нарын эрдэмтэн судлаачид Торгуудын өв соёл, уламжлалын талаар илтгэл тавьлаа. Торгууд товчоон сэтгүүлийн 3-р дугаарыг хэвлүүлэн гаргаж нийтийн хүртээл болгосон юм.

undefined

undefined

undefinedundefined

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014