Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
“Чингис хаан” дээд сургуулийн номын сангийн дүрэм

 

Номын сангаар үйлчлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1. “ЧИНГИС ХААН” ДЭЭД сургуулийн номын сангийн үйлчлэх журмын зорилго нь дээд боловсролын байгууллагын номын санд тавигдах нийтлэг шаардлагыг ханган ажиллаж, номын сангийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, багш, суралцагчид мэдлэг, болоâсролоо байнга дээшлүүлэхэд шаардлагатай таатай орчинг бий болгох, тэдэнд соёлтой үйлчилэхэд оршино.

1.1.”Чингис хаан” дээд сургуулийн номын сан нь багш, ажилтан, оюутнуудад: уншлагын танхимд чөлөөт сонголтоор үйлчлэх, интернетээр үйлчлэх, электрон хэвлэлээр үйлчлэх, хэвлэмэл бус мэдээллийн болон сургалтын материалаар үйлчлэх, мэдээлэл, арга зүйн үйлчилгээ үзүүлэх төрөл бүрийн сэдвээр ном зүйн лавлагаа, мэдээлэл өгнө.

1.2. Оюутнуудад оюутны үнэмлэхээр үйлчилнэ.

1.3. Багш нарт 3 хоногийн хугацаагаар гэрээр ном олгоно.

1.4. Номын сан нь тогтоосон цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.

1.5. Номын сангаар үйлчлүүлэгчид нь номын сангийн техник хэрэгсэл, ширээ, сандал, ном, хэвлэлийг цэвэр, нямбай, ариг гамтай ашиглах үүрэгтэй.

1.6. “Чингис хаан” дээд сургуулийн номын санд байхгүй ном, сурах бичгийг номын санчид үзүүлсний үндсэн дээр авч орохыг зөвшөөрнө.

1.7. Ном, хэвлэлийн хуудаснаас урсан, номын сангаас ном авч гарахыг оролдсон, ном авч гарсан тохиолдолд хохирлыг барагдуулна.

1.8 Номын санд үзэг, дэвтэр зэрэг бичгийн хэрэгсэлтэй орохыг зөвшөөрнө.

1.9. Гар утасны хонхны дууг хэт чанга дээр тавих, утсаар чанга дуугаар ярихыг хориглоно.

1.10. Номын санд гар цүнхтэй орохыг хориглоно.

1.11. Уншигч номын санд гадны хувцастай орохыг хориглоно.

1.12.Номын санд буñдад саад болох, чанга дуугаар ярихыг хориглоно.

1.13. Ном, хэвлэлийг урж гэмтээсэн, тус тасгийн үйлчлэх журмыг удаа дараа зөрчсөн уншигчдад 3 сар хүртэл хугацаагаар үйлчлэхгүй.

1.14. Шилжин явах багш тойрох хуудсаар тус тасагтай номын тооцоо хийнэ.

1.15. Гадны хүнд үйлчлэхгүй.

Номын санч

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014