Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
"Чингис хаан" дээд сургуулийн суралцагчдын дүрэм

 


1.1. “Чингис хаан” ДС нь Монгол Улсын болон гадаадын иргэдийг зохих хууль тогтоомжийн дагуу яс үндэс, гарал үүсэл, шашин шүтлэг, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр элсүүлэн суралцуулна.

1.2. Оюутан, магистрант (цаашид „суралцагчид” гэнэ)-ыг элсүүлэх асуудлыг БАЭТЗТБ-аас тогтоосон үлгэрчилсэн журмыг үндэслэн, сургуулийн захирлын баталсан журмаар зохицуулна.

1.3. Суралцагчид нь Монгол Улсын Боловсролын хууль тогтоомжид заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэхээс гадна “ Чингис хаан” ДС-ийн дүрэм, журмыг биелүүлэх үүрэгтэйн дээр мэдээллээр хангагдах, сургуулийн  удирдах зөвлөлд төлөөлөлтэй байх,  сургалтын төлөвлөгөөний хүрээнд хичээлийг сонгон судлах, амжилттай суралцсаны тэтгэлэг, дэмжлэг авах, өөрийн ахуй амьдрал, сургалттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

1.4. “Чингис хаан” ДС-ийн сургалт нь төлбөртэй байх ба суралцагчид зохих журмын дагуу сургалтын төлбөрийн тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

1.5. Суралцагчдыг элсүүлэх, улируулах,чөлөө олгох, хасах, төгсгөх тухай шийдвэрийг “ Чингис хаан” ДС-ийн захирлын тушаалаар  баталгаажуулна.

1.6. Зохих шатны сургалтын хөтөлбөрийг биелүүлсэн суралцагчдад боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх диплом, үнэмлэхийг “ Чингис хаан” ДС-ийн захирлын тушаалаар олгоно.

     Чөлөө авах, үргэлжлүүлэн  суралцах

     Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гарган сургуулийн сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрөл авч сургуулийн захиргаанд өгнө. Жилийн чөлөө олгох тухай шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулан, хувийг нь сургалтын албанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн хоёр улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаа 2 жилээс хэтэрч болохгүй.

     Сургуулиас чөлөөлөх, хасах

Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас бүр мөсөн чөлөөлнө.
     a) Сургуулиас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан,
     b) Өөр сургуульд шилжсэн.
Үүнээс гадна оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна. Үүнд:
    a) Бүртгэлийн хугацаанд эргэж бүртгүүлээгүй бол сургууль орхисон гэж үзэх,
    b) Чөлөөний хугацаа дуусаад тогтоосон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдлөө гаргаагүй,
    c) Шалгалтын дүрэмд зааснаар сурлагаар тэнцэхгүй гэж үзэх нөхцөлд орсон,
    d) Суралцах дээд хугацаанд тус сургуулийг төгсөхөд шаардагдах нийт багц цагийг авч чадаагүй,
    e) Гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй,
    f) Гэмт хэрэг, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан нь нотлогдвол.

ЧХДС

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014