Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
Оюутны тангараг

Эзэн Чингисийн эвээл дор

Эрдэм номд шамдаг суралцаж

Монгол хэмээх ариун нэрийг

Ертөнц дахинаа дуурсгая, дуурсгая, дуурсгая


 

Сургуулийн сүлд дуу


Ая: УГЗ хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү

Үг: Доктор Х.Лхагвасүрэн

Дуучин: Л.Мөнхбаяр

"Чингис хаан дээд сургууль минь"

Мөнх тэнгэрийн хүчинд биширч

Монгол түмнээ нэгтгэн мандуулсан

Эзэн Чингисийн алдраар овоглосон

Эрдэм ухааны ариун өргөө

             Оюутан насны минь гэгээн дурсамж

             Оддын гялбаатай Чингис хаан сургууль минь

Орчлон ертөнцийн нууцыг тайлсан

Оргилуун хүслийн харгуйд хөтөлсөн

Номин тэнгэрийн ивээлд мөнхрөх

Номын далай миний сургууль

             Оюутан насны минь гэгээн дурсамж

              Оддын гялбаатай Чингис хаан сургууль минь

Эрдмийн жолоог дээдлэн залсан

Эрхэт түмнээ мөнхөд мандуулсан

Хаан Чингисийн гэрэгээг дээдэлсэн

Хамаг Монголын эрдмийн өргөө

               Оюутан насны минь гэгээн дурсамж

               Оддын гялбаатай Чингис хаан сургууль минь

 

 

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014