Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
Оюутан элсүүлэх журам

"Чингис хаан" дээд сургуульд оюутан элсүүлэх журам
/2014-2015 оны хичээлийн жил/


Нэг: Нийтлэг үндэслэл:

1. Тус сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилд бакалаврын боловсролын зэрэг олгох сургалтанд нийслэл болон хөдөө, орон нутгаас оюутан элсүүлэхдээ БШУЯ-наас баталсан "Оюутан элсүүлэх журам" (2013/A79) болон энэхүү журамыг баримтлана.
2. "Чингис хаан" дээд сургуульд /ЧХДС/ элсэх хүсэлтэй иргэн нь БШУЯ-аас баталсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-д заасан ерөнхий шалгалтыг өгсөн байх ба аль хөтөлбөрт ямар хичээлээр ЕШ өгсөн байхыг Хавсралт 1-д заав
3. ЧХДС-д элсүүлэх оюутны хяналтыг тоог Боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага тогтооно.

Хоёр: Элсэх болзол

1.ЧХДС-д элсэгч нь ерөнхий боловсролын бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
2. Тус сургуулийн оюутан элсүүлэх журмын хавсралт заагдсан хичээлүүдэд /аль нэгэнд нь/ 400 түүнээс дээш оноо авсан тохиолдолд элсэх болзол хангасан гэж үзэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

Гурав: Элсэлтийн шалгалтын комисс томилох тухай

1. Элсэлтийн шалгалтын комиссыг захирлын тушаалаар томилно
2. Элсэлтийн шалгалтын комиссын бүрэлдхүүнд орж ажиллах багш болон бусад гишүүдийг захирлын тушаалаар баталгаажуулна.

Дөрөв: Зар сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухай

1. Элсэлт авах тухай зар сурталчилгааны асуудлыг элсэлтийн комиссын бүрэлдхүүн хариуцан гүйцэтгэнэ.
2. Элсэлтийн талаарх мэдээлэлийг сонин хэвлэл, радио телевиз болон өөрийн Web site http://www.chinggisuniversity.mn, Facebook хуудас ашиглан түгээнэ.

Тав: Элсэлтийн ажлыг зохион байгуулах:

Элсэхийг хүссэн элсэгчдийг 7-р сарын 01-ээс эхлэн өөрийн хичээлийн байранд бүртгэнэ.

Зургаа: Элсэгчдийн бүртгэх, гэрээ байгуулах

1. Элсэгчдийн 7-р сарын 1-ээс эхлэн журмын дагуу бүртгэх үйл ажиллагааг явуулна.
2. Элсэлттэй холбоотой гарсан маргаантай асуудлыг сургуулийн элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
3. Суралцах гэрээ байгуулан эрхийн бичиг авсан элсэгчид 8 сарын 25-30 хооронд сургууль дээр ирж бүртүүлнэ.
4. Сургуульд элсэгч нь гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрөө төлж барагдуулах үүрэгтэй.

Долоо. Элсэгчдийн бүрдүүлэх материал

  • Элсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ буюу түүнтэй адилтгах бичиг баримт
  • ЕШ-ын батламж /2013, 2014 оны/
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг 2 хувь /2014 оны/

 

 

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014