Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
Захирлын мэндчилгээ

     Чингис хаан дээд сургууль нь 1999 онд байгуулагдсанаас хойш 14 жилийг ардаа орхижээ. Энэхүү хугацаанд Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 2004, 2009 онд тус тус магадлан итгэмжлэгдэж, 2011 онд БШУЯамны аттестатчилалын шалгуур үзүүлэлтийг ханган биелүүлж аттестатчилагдсан. Өдгөө сургалтын орчин үеийн бааз, тохилог хичээлийн байр, биеийн тамирын заал, оюутны дотуур байртайгаар сургалтын үйл ажиллагааг амжилттай хөтлөн явуулж байна. 

     Тус сургууль нь өнөөгийн байдлаар АНУ-ын Макалестер коллеж, БНСУ-ын Жусон, Инжэ их сургууль, БНХАУ-ын Цицихар, Хөлөнбуйрын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулан ажиллаж байна.

     Манай хамт олон даяаршилын ертөнцөд орших субьектүүдийн нэгэн болох Монгол түмэн өөрийн хэл, соёл, зан заншил, ахуйн өвөрмөц онцлогоо хадгалан үлдэх дархлааг нь бэхжүүлэх үүднээс уламжлал ба өөрчлөлтийг оршихуйн зангилаа, үндэс хэмээн томьёолж, энэхүү чиглэлээр эрдэм судлалын үйл ажиллагаа хөгжүүлэн, Монголын ирээдүйн нүүр царайг тодорхойлох сэхээтнийг төлөвшүүлэх зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.

     Их эзэн хааны нэрээр нэрлэгдсэн манай сургуульд элсэн суралцах гэж байгаа нийт элсэгчид болон суралцагч оюутан залуусдаа эрдмийн охь шимийг эзэмшиж чадварлаг боловсон хүчин болохыг хүсье.


Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор
 Х.Лхагвасүрэн

 

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014