Эрхэм зорилго: Монгол түмний уламжлал соёлыг дээдэлж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг иргэдэд үзүүлэх
Чингис хаан сургуулийн хичээлийн байр
судлал 3
судлал 2
Чингис хаан судлал 1
МАГИСТРЫН СУРГАЛТ

   ЧХДС-ийн магистрын сургалтын алба нь Түүхийн чиглэлээр магистрын сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.


"ЧИНГИС ХААН" ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нийтлэг үндэслэл

  1. Дээд боловсролын тухай хуулийн 4.3, 6.2, 10.5 зүйл/заалтууд, "Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам" (БСШУ-ы сайдын 2007/187 тоот тушаал) -ыг үндэслэн “Чингис хаан"-д магистрын сургалтыг зохион байгуулж явуулахад энэхүү журмыг баримтална.
  2. “Чингис хаан” ДС-ийн магистрын сургалтын зорилго нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцагчдад сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, дадал болон судалгаа, туршилтын арга зүй эзэмшүүлэхэд оршино.
  3. Магистрын сургалтад судалгааны арга зүй эзэмшүүлж, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлэх бөгөөд төгсөгч нь түгээмэл нэг гадаад хэлийг эрдэм шинжилгээний өгүүлэл бичихээс доошгүй түвшинд эзэмшсэн байна.
  4. Магистрын сургалт зөвхөн өдөр, эчнээ хэлбэртэй байна.

Элсэлт

  1. Бакалаврын зэрэгтэй хүнийг эзэмшсэн мэргэжлийн нь чиглэлийн дагуу магистрын сургалтад уралдаант шалгалтаар элсүүлнэ.
  2. Иргэн өмнө эзэмшсэн бакалаврын болон магистрын боловсролын чиглэлээс өөр чиглэлээр магистрын зэргийн сургалтад элсэхийг хүсвэл сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг бакалаврын түвшний бэлтгэл сургалтаар нөхөн судална.
  3. Элсэлтийг сургуулийн сургалтын албатай хамтран хичээлийн жилд нэг удаа (9-р сард) зохион байгуулна.
  4. Магистрант элсүүлэх мэргэжлийн чиглэл, хүний тоо, сургалтын төлбөрийн хэмжээг элсэлтийн шалгалт эхлэхээс хоёр сарын өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэтээр нийтэд зарлана.
  5. Бэлтгэл сургалтаа дүүргэж мэргэжлийн болон гадаад хэлний шалгалтаа амжилттай өгсөн хүнийг дараагийн жил магистрын сургалтад шууд элсүүлнэ.
  6. Магистрантаар элсэх хүмүүс дараах материалыг бүрдүүлж сургуулийн элсэлтийн комисст ирүүлнэ. Үүнд:
  • Өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Өмнөх түвшний дээд боловсрол (бакалавр)-ын зэргийн дипломууд, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар
  • 4x3-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь
  • Элсэлтийн хураамж тушаасан баримт.

Суралцах хугацаа

  1. Магистрын сургалтын хугацаа суралцах хэлбэр, мэргэжлийн онцлогоос хамаарч өдрөөр суралцахад 2 жил, эчнээгээр суралцахад 3 жил байна.
  2. Сургалтын хичээлийн жил нь хоёр улиралтай, улирал тус бүр нь хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 1 долоо хоногтой байна. Хичээлийн жилийн сургалт 10-р сарын 01 ба 3-р сарын 01-нээс эхэлнэ. Эчнээ магистрант жилд 2 удаа тус бүр 45 хоногоор цугларч хичээллэнэ. Үүнд: магистрантын 1-р улирлын цугларалт 10-р сарын 1-нээс, дараагийн цугларалт 4-р сарын 15-наас эхэлнэ.
  3. Бэлтгэл сургалтын хугацаа 1-2 улирал байна. Бэлтгэл сургалт болон гадаад хэлний нэмэлт сургалтын хугацаа нь магистрантын үндсэн сургалтын хугацаанд тооцогдохгүй.
  4. Магистрант хүндэтгэх шалтгааны улмаас суралцах боломжгүй болсон тохиолдолд сургалтаас 1 жилийн чөлөө олгох ба чөлөөг нэг удаа сунгаж болно.
  5. Магистрант хөтөлбөрөө хугацаандаа дуусгаж чадаагүй бол суралцах хугацааг 1-2 жилээр сунгаж болно.
  6. Магистрант сүүлчийн улиралд судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж, магистрын ажил бичиж хамгаална.
  7. Сургалтын багц цагаа биелүүлсэн боловч магистрын ажлаа хугацаандаа хийж дуусгаагүй магистрантын хамгаалах хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

Магистрын сургалтын агуулгын багтаамж

  1. Магистрын хөтөлбөр нь өмнөх түвшний агуулгыг оролцуулахгүйгээр 36-аас доошгүй багц цагийн багтаамжтай, үүнээс 6 багц цаг нь гадаад хэлний хичээл байна.
  2. Өдрөөр суралцагч магистрант нэг улиралд сургалтын 9-12 багц цаг, эчнээгээр суралцагч магистрант 1 улиралд 6 багц цаг биелүүлсэн байна.
  3. Магистрант өндөр хөгжилтэй орны их сургуульд авсан 10 хүртэл, дотоодын их сургуульд биелүүлсэн 4 хүртэл багц цагийг тооцуулж болно. Ийнхүү тооцох асуудлыг суралцагчийн сургалтын төлөвлөгөөг анх батлахад тэнхмийн саналыг үндэслэн сургалтын албаны эрхлэгч тогтооно.
  4. Магистрын зэрэгтэй хүн өөр чиглэлээр суралцахыг хүсвэл ерөнхий эрдмийн хичээлээс чөлөөлж болно.

Сургалтын төлөвлөгөө

  1. Магистрант бүр элсэлтийн тушаал гарснаас хойш нэг сарын дотор удирдагчтайгаа зөвлөлдөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж, тэнхим болон сургалтын албаны эрхлэгчээр хянуулан, сургуулийн захиралаар батлуулж мөрдөнө.
  2. Дараах байдлаар магистрантын судалгааны ажлын сэдвийг сонгуулж, удирдагчийг томилно. Тэнхим, профессор багш нарын дэвшүүлсэн сэдвийг эрдмийн зөвлөл хэлэлцэж, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, тогтсон эрдмийн шавь-сургууль, хэрэгжүүлж байгаа төсөл/сэдэв, судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол зэргийг үндэслэн сонгон батална. Нэг магистрантад 2-оос доошгүй сэдвээс сонголт хийх боломжтой байхаас гадна, магистрант өөрөө тэнхмээр дамжуулан сэдэв дэвшүүлж болно. Сургалтын алба батлагдсан сэдвүүдээс магистрантаар сонголт хийлгэж, сэдэв ба удирдагчийг çàõèðëûí тушаалаар баталгаажуулна.
  3. Төлөвлөгөөндөө ерөнхий болон мэргэжлийн хичээлүүдийг судлах, судалгааны семинарт оролцох, нэгдсэн шалгалт өгөх улирал, судалгааны чиглэл зэргийг тусгана.
  4. Магистрын сургалтын төлөвлөгөө нь БСШУЯамны баталсан үлгэрчилсэн журам болон “Чингис хаан” ДС-ийн хэмжээнд тогтсон нийтлэг шаардлагыг хангасан ерөнхий, мэргэжлийн онцлогийг тусгасан мэргэжлийн гэсэн хоёр хэсгээс тогтоно.
  5. Сургалтын төлөвлөгөөний тайлбар:

a. Англи хэлний хичээлийн агуулга TOEFL-ийн шалгалтын 450 онооíîîс багагүй, орос хэлний агуулга ТРКИ-ийн 2-р түвшингээс доошгүй мэдлэг эзэмшсэн байхаар зохиогдсон байна. Энэ нь гадаад хэлний мэдлэгийн шалгалтын үнэлгээний үндсэн жишиг болно. Магистрын гадаад хэлний мэдлэгийн үнэлгээг төгсгөлийн шалгалтын дүнгээр дээд ба дунд шатны гэж ялган дипломд бичнэ. Гадаад хэлний хичээлийн 2 багц цаг нь мэргэжлийн гадаад хэл байна.

b. Гадаад хэлний хичээлийн бие даах цагийг мэргэжлийн сэдвээр гадаад хэлээс эх хэл рүү, зарим сэдвийг эх хэлээс гадаад хэл рүү хөрвүүлсэн орчуулгын ажлаар нь тооцно. Магистр нь суралцаж буй мэргэжлийнхээ тодорхой сэдвүүдээр (ном сурах бичгийн бүлэг, эрдэм шинжилгээний өгүүлэл г.м 8000-10000 үгтэй) орчуулга хийж Ãàäààä õýëíèé òýíõèìä ºã÷ үнэлүүлнэ. Гадаад хэлний хичээлд сууж зохих үнэлгээ авсан ба орчуулгын ажлаа хийж хамгаалсан магистрант гадаад хэлний төгсгөлийн шалгалт өгөх эрхтэй болно.

c. Судалгааны ерөнхий арга зүй хичээлийн агуулгад шинжлэх ухааны салбаруудад нийтлэг хамаарах судалгааны арга болон оюуны өмчид холбогдох асуудлууд орно. Тухайн салбар шинжлэх ухааны арга зүй хичээлд судалгааны аргууд, туршилтын үр дүнг боловсруулах, мэдээлэл хайх, боловсруулах, загварчлах, тоо баримт цуглуулах, компьютерээр боловсруулалт хийх, тооцоолох, монограф (нэг сэдэвт зохиол), өгүүлэл судлах, илтгэл тавих, өгүүлэл бичих г.м. асуудлуудыг тусгана.

d. Мэргэжлийн заавал үзэх хичээлийг 5-аас доошгүй хүнтэй бүлгээр зохион байгуулна. Хэрэв ийм боломжгүй бол танхимд үзэх цагийг 30 хүртэл хувиар бууруулж, 1 багц цагт 48 цаг байхаар бодож харгалзах бие даан суралцах цагийг нэмэгдүүлэх замаар зохицуулалт хийж болно.

e. Мэргэших (cонгон суралцах) хичээлийг удирдагч багшийн удирдлага доор бие даан судалж, программын агуулгын зарим хэсгийг мэргэжлийн (удирдагчийнхаа) семинарт илтгэх, хэсэг бүлгээр хувааж 2-3 реферат бичих, нөхцөлт судалгаа  (case study) хийх, шалгалт өгөх хэлбэрээр багц цагаа тооцуулахыг зөвшөөрнө.

          6. Магистрант суралцаж буй чиглэлээсээ өөр 2 хүртэл хичээлийг сонирхлоороо сонгон судалж болно.

7. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрийн хувьд тусгай хөтөлбөр байх бөгөөд уг хөтөлбөрт хичээлийн зорилго, агуулга, багтаамж, ашиглах сурах бичиг, нэг сэдэвт зохиол, лавлах материал, эрдэм шинжилгээний өгүүлгүүд болон бичих реферат, түүнийг хэрхэн хамгаалах, ямар семинарт оролцох зэргийг заавал тусгасан байна. Эдгээр хөтөлбөрийг гарын авлага болгон хэвлэх буюу сургалтын алба, тэнхимд тус бүрт хадгалж, магистрантад сонгосон хичээлийн хөтөлбөрийг олшруулж өгнө.

Шалгалт, үнэлгээ

  1.  Магистрантын эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээний тогтолцоо 100 оноо, эсвэл A, B, C, D, F үсгэн үнэлгээ эсвэл 4.0, 3.0, 2.0, 1.0, 0 гэсэн тоон үнэлгээнд үндэслэнэ. Эдгээр дүн хоорондоо дараах харгалзаатай байна.

Харгалзах оноон дүн

Үсгэн дүн

Тоон дүн

90 – 100

А

4.0

80 – 89

В

3.0

70 – 79

С

2.0

60 – 69

D

1.0

0 – 59

F

0

  1. Сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар заагдсан хичээлийн шалгалтыг болон мэргэжлийн заавал үзэх хичээлийн шалгалтыг сургуулийн шалгалтын тушаалаар томилсон 3 гишүүнтэй мэргэжлийн комисс авна.
  2. Магистрант F дүнтэй шалгагдсан 2 хичээлийн шалгалтыг дахин нэг удаа өгөхийг зөвшөөрөх ба түүнээс олон хичээлд болон дахин хангалтгүй дүн авсан хичээлийг давтан судална.
  3. Магистрант бүх хичээлийн 2/3 –ыг үзэж дууссаны дараа гадаад хэлний төгсгөлийн шалгалт өгнө. Шалгалтыг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс авна. Шалгалт нь монголоос гадаад хэл рүү, гадаад хэлээс монгол хэл рүү мэргэжлийн орчуулга, яриа, гадаад хэл дээрх мэргэжлийн текстийг уншиж, агуулгыг нь ярих г.м. мэргэжлээ голлосон агуулгатай байна.
  4. Гадаад хэлний төгсгөлийн шалгалтад хангалттай дүн авч чадаагүй магистрант Гадаад хэлний тэнхим дээр давтан сургалтад хамрагдаж шалгалтаа дахин өгнө. Гадаад хэлний элсэлт, бэлтгэлийн дараах, төгсгөлийн шалгалтуудыг сургалтын алба зохион байгуулж авна.
  5. Сургалтын төлөвлөгөөнийхөө агуулгыг бүрэн биелүүлж, мэргэжлийн бүх хичээлийн шалгалтыг амжилттай өгсөн магистрант мэргэжлийн нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалтыг нарийн мэргэших хичээлүүд болон заавал үзэх зарим хичээлийн агуулгаар авна. Шалгалтын агуулгыг тэнхмээр хэлэлцэн тогтоож, декан батлах бөгөөд сургалтын алба болон тэнхимд хадгална. Шалгалтанд бэлтгэх хугацаа 1.5-аас 2 сар байна. Шалгалт өгөх магистрантын нэрс болон шалгалт авах комиссыг деканы тушаалаар батална. Комисс нь 3-аас цөөнгүй хүнтэй бөгөөд гишүүдийн 1/3 нь гадны сургууль, байгууллагын төлөөлөл байна.
  6. Гадаад, дотоодын өөр сургуульд суралцаж буй магистрант зарим хичээлд сууж багц цаг авах, шалгалт өгөхийг хүсвэл, холбогдох тэнхимээс хичээлийн хөтөлбөр авч бэлтгэсний дараа шалгалт өгч болно. Шалгалтын комиссыг сургуулийн захирлын тушаалаар томилно.

Магистрын удирдагч ба хичээл заах багш

  1. Магистрын сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш докторын зэрэгтэй байна.
  2. Магистрын сургалтад оролцдог багш судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг байх ёстой.
  3. Магистрантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар докторын зэрэгтэй, сүүлийн 5 жилд 3-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн тус сургуулийн үндсэн багшийг томилно. Энэхүү шаардлага хангасан, тухайн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, 5-аас доошгүй жил дээд боловсрол олгох сургуульд цагаар багшилсан эрдэмтэдийг салбарын зүгээс сургалтад тасралтгүй оролцох боломжтой гэж үзвэл удирдагч багшаар томилж болно.
  4. Магистрант нь шинжлэх ухааны салбар дундын асуудлаар судалгааны ажил хийх бол түүнд хоёр удирдагч томилж болно. Магистрын зэрэгтэй, эрдэм шинжилгээний зохих бүтээл туурвисан бөгөөд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас цөөнгүй жил ажиллаж буй магистрын зэрэгтэй багш магистрантын хоёр дахь удирдагч байж болно.
  5. Удирдагч багш магистрантын судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулах, судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, туршилт тавих, задлан шинжлэх, туршилтын дүнг боловсруулах, өгүүлэл бичих, илтгэл тавих зэрэгт зөвлөгөө өгөх, хяналт тавих үүрэг хүлээж, магистрын ажил бичихэд зөвлөн, агуулга чанарт хяналт тавьж, судалгааны ажлын үр дүнгийн шинжлэх ухааны үнэн байдал, хууль эрхийн хүрээнд хийгдсэн талаар хариуцлага хүлээж, магистрын ажлыг хамгаалалтанд оруулах зөвшөөрөл өгч тодорхойлолт гаргана.
  6. Магистрантын удирдагч нь дангаар буюу бусадтай хамтран судалгааны семинар тогтмол ажиллуулж, түүнд магистрант, докторантын судалсан эрдэм шинжилгээний бүтээл, өөрийнх нь хийсэн судалгааны ажлыг болон сонгон судлах хичээлийн зарим сэдвүүдээр илтгэл тавиулж, суралцагчийн сурах, судлах үйл ажиллагаа удирдагчийн бүрэн хяналтанд байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
  7. Удирдагч нь тусгай санхүүжилт бүхий судалгааны төсөлтэй, түүнээсээ магистрантынхаа судалгааны ажлын зардлыг даадаг, мөн тэтгэлэг өгдөг байхыг чухалчилна.
  8. Магистрын сургалтад хичээл заадаг багш нарт бүтээлийн чөлөө олгох, эрдэм шинжилгээний ажил хийх бололцоо олгох, мэргэшил дээшлүүлэх, ажлын байрыг баталгаажуулах зэргээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх идэвхи санаачлагыг дэмжин заасан хичээлийн түвшин, хөдөлмөр зарцуулалтад нийцсэн цалин хөлс олгоно.
  9. Нэг багш тухайн хичээлийн жилд 5 хүртэл магистрант удирдаж болох ба хэрэв мэргэжлийн тэнхим, салбарт магистрант удирдах өөр хүн байхгүй нөхцөлд 8 хүртэл магистрант удирдуулахыг зөвшөөрнө.

Магистрын судалгааны ажил

  1. Магистрант нийт хичээлийн 2/3 –ыг судалсны дараа магистрын хийж буй судалгааны ажлын сэдвийг тодотгон, судалгаа хийх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж,сургуулийн захирлаар батлуулна.
  2. Судалгааны ажлын төлөвлөгөөндөө зорилго, энэ зорилгыг тодорхойлох хүртэл хийсэн онолын судалгааны тойм, судалгааны арга, суралцагчийн хийх судалгааны ажлын хэмжээг багтаасан байна. Судалгааны ажлаа тодорхой арга зүй эзэмших, ямар нэг асуудлыг гүнзгийрүүлэн судлах, туршилт хийх, мэдээлэл тоо баримт цуглуулж дүн шинжилгээ хийх зэргээр шинжлэх ухааны аргаар хийж гүйцэтгэнэ.
  3. Магистрант өөрийн судалгааны ажлын үр дүнгүүдийг профессорын багийн болон салбар дундын судалгааны ажил хэрэгжүүлж байгаа профессоруудын нэгдсэн эрдэм шинжилгээний семинарт тогтмол илтгэж байна

Магистрын ажил хамгаалах

  1. Магистрын ажил нь тухайн шинжлэх ухааны тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, боловсруулалт, дүн шинжилгээг онол арга зүйн зохих түвшинд гүйцэтгэж, тодорхой сэдвээр бодит үндэслэл, онол практикийн дүгнэлт зэрэг үр дүнд хүрсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл байх шаардлагатай.
  2.  Магистрын ажил нийгэм хүмүүнлэгийн ухаанаар 40-50 хуудас байвал зохимжтой гэж үзнэ. Магистрын ажилд хураангуй бичнэ. Хураангуй нь 8-10 хуудас буюу 0.5х.х. –аас ихгүй байна. Магистрын ажлыг монгол хэлээр бичих ба хураангуйг нийтлэг нэг гадаад хэлээр áè÷èæ áîëíî. Магистрын ажил, түүний хураангуйд зөвхөн ашигласан бүтээлийг ишилнэ.
  3. Магистрын ажлын хамгаалалт хоёр шаттай байх бөгөөд эхний шатанд судалгааны шинэ үр дүнг тусгасан магистрын ажлыг тэнхимийн эрдэм шинжилгээний өргөтгөсөн семинараар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт гаргаж, хуралдааны протоколын хамт Хамгаалуулах зөвлөлд шилжүүлнэ. Тэнхим ажлын шинэлэг тал, магистрантын судалгааны ажлын арга барил эзэмшсэн талаар үнэлгээндээ тусгана. Урьдчилсан хамгаалалт хийх тэнхмийн семинарыг нийтэд зарлаж, нээлттэй хийнэ.
  4. Сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, нэгдсэн шалгалтаа өгсөн, сургалтын төлбөрөө төлсөн, төгсөлтийн ажлаа тэнхимд урьдчилан хамгаалсан магистрантуудад сургалтын албаны өргөн мэдүүлснийг үндэслэн магистрын зэрэг хамгаалуулах тухай захирлын тушаал гаргана.
  5. Урьдчилсан хамгаалалтын дараа магистрын зэрэг хамгаалах тухай зарыг “Чингис хаан” ДС-ийн Вэб-д тавьж, эсвэл магистрын ажлыг биетээр нь тэнхим болон сургуулийн номын сан, оюутны бие даах төвүүдэд тавьж, нийтэд толилуулна. Жинхэнэ хамгаалалтыг зарлал гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа хийнэ. Магистрын ажлын хураангуйг жинхэнэ хамгаалалтаас 7 хоногийн өмнө зөвлөлийн гишүүдэд тараасан байна.
  6. Магистрын ажлын чиглэл нь шинжлэх ухааны нэг салбарт хамаарах бол Хамгаалуулах зөвлөл 5-7 гишүүнтэй байх бөгөөд 2 нь гадны байгууллагын хүн байна. Хамгаалуулах зөвлөлийн дарга, орлогч, нарийн бичгийн даргыг захирлын тушаалаар, гишүүдэд БСШУ-ны сайдын баталсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн хоёрдугаар бүлэгт заасан шаардлагуудыг хангасан хүмүүсийг тэнхмийн саналыг үндэслэн çàõèðëûí тушаалаар томилно. Магистрантын удирдагчийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй. Хамгаалуулах зөвлөлийн гишүүдийг шаардлагатай гэж үзвэл магистрант тус бүрээр байгуулж болно.
  7. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үндсэн үүрэг нь зэрэг горилж буй магистрын ажлын онолын түвшин, шинэлэг тал, практик ач холбогдол, шийдлийг шүүн хэлэлцэж, зохих шаардлага хангасан эсэх талаар үнэн бодит үнэлгээ өгөхөд оршино.
  8. Хамгаалуулах зөвлөлийн даргын томилсноор магистрын ажилтай хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь заавал биечлэн уншиж (хамгаалуулах хуралд шүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэнэ), олонхи нь хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн тухай саналаа бичгээр ирүүлсэн бол хамгаалалтыг хийнэ. Эсрэг тохиолдолд ажлыг хэлэлцэхгүй, хойшлуулна. Хойшлуулсан ажилд нэмэлт судалгаа хийж, дахин засварлан шинэчилж, 1-ээс доошгүй улирлын дараа тэнхим хамгаалалтад оруулахыг дэмжиж дахин тодорхойлбол хэлэлцэж болно. Хоёр дахь удаа хойшлуулахад хүрвэл хамгаалалтад оруулахгүй, Магистрын танхимын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгоно.
  9. Хамгаалалтын хурлыг “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн (БСШУ-ы сайдын 2007/187) 5.5-р зүйлийг баримтлан, нээлттэй явуулна.
  10. Магистрын ажлыг 100 оноогоор дүгнэнэ. Үүнд: удирдагчийн үнэлгээ, судалгааны үр дүнгээ нийтлүүлсэн буюу семинараар хэлэлцүүлсэн байдлын үнэлгээ тус бүр 10 оноо байх ба эдгээр оноог тэнхим нь урьдчилсан хамгаалалт хийлгэсэн тухай протоколд бичиж ирүүлнэ. Зөвлөлийн гишүүд үлдсэн 80 онооны үнэлгээг дараах үзүүлэлтүүдээр нууц санал хураалтаар өгнө:

        Агуулга, шинжлэх ухааны түвшин                                                         25 оноо,

        Үр дүн, шинэлэг тал, онол, практикийн ач холбогдол                             30 оноо,

        Эзэмшилт (илтгэсэн болон асуултад хариулсан байдал)                        15 оноо,

        Хэл найруулга, эмхэлж цэгцэлсэн байдал                                             10 оноо.

Тайлбар:

- Тухайн шинжлэх ухааны салбарын онцлогоос хамаарч эдгээр онооны харьцааг хамгаалуулах зөвлөлийн гишүүд хэлэлцэж, өөрчлөн тогтоож болно.

- Үзүүлэлтэд огт оноо тавиагүй буюу зааснаас илүү оноо тавьсан байвал саналыг хүчингүйд тооцно.

 -Гишүүний саналын хуудаст тавьсан нийт оноо ба тэнхим, удирдагчийн онооны нийлбэр 70-аас доошгүй бол тухайн үнэлгээг “хангалттай санал” гэж тооцно.

11. Магистрын ажилд хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн 3/4 нь хангалттай гэж санал өгсөн бол горилогчид магистрын зэрэг олгох тухай шийдвэр гаргана.

12. Магистрын ажлаа хамгаалж чадаагүй бол 2 жилийн дотор дахин нэг удаа хамгаалж болно.

13.Хамгаалуулах зөвлөлийн саналыг үндэслэн магистрын зэрэг олгох эцсийн шийдвэрийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

14. Хамгаалсан магистрын ажлын нэг хувийг тус сургуулийн номын сангийн эрдэм шинжилгээний гар бичмэлийн фондод буюу электрон байдлаар хүлээн авч нийтэд ашиглуулна.

15. Хамгаалсан магистрын талаар хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараах материалыг бүрдүүлэн сургалтын адбанд ирүүлнэ. Эдгээр материалыг дипломын хуулбарын хамт сургуулийн архивт хадгална. Үүнд:

  •         Дэлгэрэнгүй анкет (1-р маягт),
  •         сургуулийн  хамгаалуулах зөвлөлийн хуралдааны протокол, тогтоол,
  •         Удирдагчийн тодорхойлолт,
  •         Магистрын ажилд өгсөн зөвлөлийн гишүүдийн албан ёсны санал,
  •         Нууц санал хураалтын тухай тооллогын комиссын тогтоол,
  •         Тооцоо хийсэн тойрох хуудас, магистрын ажлаа CD-гээр номын санд өгсөн тухай баталгаа эдгээр болно.

16.Сургалтын багц цагаа биелүүлсэн боловч магистрын ажлаа хугацаандаа хийж дуусгаагүй магистрантын хамгаалах хугацааг сунгах, эсвэл магистрын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгож, 3 жилийн дотор хамгаалалтад орох эрх олгоно.

Төгсөлт, суралцагчдын шилжилт

  1. Сургалтын 30 багц цагаа бүрэн биелүүлсэн ч магистрын ажлаа хамгаалаагүй бол магистрын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгоно. Магистрантын сургалтын багц цаг энэхүү гэрчилгээг авснаас хойш 3 жил хүчинтэй байх ба энэ хугацаанд магистрын ажлаа хамгаалах эрхтэй байна.
  2. Магистрантаар элссэн хүмүүс албан ёсоор мэдэгдэж чөлөө авалгүй нэг улирлаас дээш хугацаагаар сургалтад оролцоогүй тохиолдолд түүнийг сургуулиас хасна.
  3. Нэг шалгалтад 2 удаа хангалтгүй үнэлгээ авсан, эсвэл 3 ба түүнээс дээш хичээлийн шалгалтын өртэй болсон хүнийг хүсэлтээр нь уг хичээлийг давтан судлуулах буюу сурлагаар тэнцэхгүйд тооцож хасна.
  4. Магистрант нь сурах чиглэлээ өөрчлөх хүсэлт гаргавал холбогдох мэргэжлийн тэнхим, салбарын саналыг үндэслэн элсэлтийн шаардлагыг зөрчөөгүй нөхцөлд “Чингис Хаан”ДС-ийн захирлын тушаалаар зөвшөөрөл олгоно.
  5. Багц цагийг нь хүлээн зөвшөөрөх бусад их сургуульд амжилттай суралцаж байсан магистрантыг мэргэжлийн тэнхим, факультет зөвшөөрвөл шилжүүлэн авч сургаж болох бөгөөд уг сургуульд цуглуулсан багц цагийг тооцох асуудлыг энэхүү журмын 20–р заалтыг баримтлан шийднэ.

Сургалтын төлбөр

  1.  Магистрант суралцах улирал бүрийн эхний 7 хоногт багтаан сургалтын төлбөр төлөх үүрэгтэй ба төлбөр төлсний дараа элсүүлэх болон анги дэвшүүлэх тухай тушаал гаргана.
  2. Магистрын сургалтын төлбөрийн хэмжээг “Чингис Хаан” ДС-ийн удирдах зөвлөл хичээлийн жил бүр шинэчлэн тогтооно. Сургалтын төлбөрийн хэмжээг бакалаврын сургалтын төлбөртэй харьцуулан багц цагийн үнэлгээгээр тогтоох ба өдөр, эчнээгээр суралцах магистрын ерөнхий эрдмийн хичээлийн нэг багц цагийн сургалтын төлбөр нь бакалаврын төлбөртэй адил, бусад хичээлийн төлбөр 1.75-аар үржүүлсэнтэй тэнцэх жишигтэй байна.
  3. Дахин шалгалт 0.7 багц цагийн төлбөртэй байна. Мэргэжлийн нэгдсэн шалгалт, гадаад хэлний төгсгөлийн шалгалтын зардал нь уг хичээлүүдийн төлбөрт багтсан гэж үзнэ.
  4. Хичээлийг нөхөн болон давтан судалж шалгалт өгөхөд уг хичээлийн багц цагийн үнэтэй тэнцэх төлбөр төлөх бөгөөд шалгалтын төлбөрийг тусгайлан авахгүй.
  5. Хэрэв магистрант зарим хичээлийг агуулгаас нь илүү хэмжээгээр (нийт цуглуулсан багц цаг нь 36-аас илүү гарахаар) заалгах хүсэлт тавибал сургалтын албанд бүртгүүлэн, илүү багц цагийн төлбөр төлж суралцана.
  6. Магистрын ажлаа дахин хамгаалах тохиолдолд магистрант 6 багц цагийн үнэтэй тэнцүү төлбөр төлнө.
  7. Магистрантын судалгааны ажилтай холбоотой туршилт тавихад шаардагдах урвалж бодис авах, хээрийн шинжилгээ хийх болон томилолтын зардал нь үндсэн сургалтын төлбөрөөс тусдаа тооцно. Ийм төрлийн зардлыг магистрантын 2 дахь жилийн сургалтын төлбөрт тусгаж болно.
  8. Магистрант сурлага, сахилгаар хасагдах болон хүсэлтээрээ чөлөөлөгдвөл улс, захиалагч байгууллагаас гарсан зардлыг буцааж төлөх асуудлыг суралцагч өөрөө хариуцна. Магистрант магистрын ажлаа хамгаалахдаа амжилтгүй дүн үзүүлсэн, мөн сурлагаар хасагдсан бол сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
  9.     Магистрант нь суралцах хугацаандаа сургуулийн дотоод журмын хүрээнд “Чингис Хаан” ДС-ийн номын сан, компьютерийн болон эрдэм шинжилгээний лаборатори, холбогдох судалгаа шинжилгээний багаж хэрэгслийг ашиглах эрхтэй.

Гадаадын иргэнийг суралцуулахтай холбоотой нэмэлт

  1. Гадаадын иргэд Засгийн газар хоорондын соёлын хэлэлцээр, сургууль хоорондын гэрээ, хувийн гэрээгээр “Чмнгис Хаан” ДС-д магистрын зэргийн боловсрол эзэмшихээр элсэн суралцах боломжтой.
  2. Монгол улсад мөрдөж байгаа бакалаврын боловсролын агуулгын түвшин, стандартад дүйх хэмжээний боловсрол эзэмшсэн байна.
  3. Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна.
  4. Тус сургуульд суралцах гадаадын болон харъяалалгүй иргэд бүртгүүлэхдээ энэ журмын 10-т зааснаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: .
  5. Эрүүл мэндийн тодорхойлолт,
  6. Монгол хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэнийг гэрчлэх баримт,
  7. Паспорт ба паспортын хуулбар,
  8. Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг.
  9. Гадаадын иргэдийн сургалтын төлбөрийг тусгайлан тогтооно.

 

Энэхүү журмыг Эрдмийн зөвлөлийн 2006.09.05-ний өдрийн хурлаар хэлэлцэж сайшаав.

** *     * * *    * * * 

 

Эрдэм шинжилгээний бүтээл
Элсэлт
Зөвлөгөө, мэдээлэл
Зарлал

05

11-р сар

2015.11.05-ны 11.30 цагт 102 тоот ангид нийт төгсөх ангийн оюутнуудад Диплом хэрхэн бичих вэ? заавар зөвлөгөө өгнө. Төгсөх ангийн оюутнууд та бүхэн өргөнөөр оролцоно уу. Уул уурхайн тэнхим

03

11-р сар

"Чингис хаан" дээд сургуулийн уламжлал болгон зохион явуулдаг "ХААН ОНГОД" яруу найргийн тэмцээний бүртгэл эхэлсэн тул Эдийн засгийн тэнхимийн багш Д.Оролмаад 11-р сарын 15-ны дотор бүтээлээ өгнө үү. Тэмцээн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр 15:00 цагт 306 тоот ангид болно. Шагналын сан: 1-р байр өргөмжлөл 40000₮ 2-р байр өргөмжлөл 30000₮ 3-р байр өргөмжлөл 20000₮

20

11-р сар

"Чингис хаан дээд" сургуулийн дэргэд ажиллаж байгаа интернет кабед оюутан залуус та бүхэн оюутны үнэмлэхээ үзүүлэн хөнгөлөлттэй үнээр буюу 600 төгрөгөөр үйлчлүүлнэ үү.

14

10-р сар

Анги даасан багш болон оюутнуудын анхааралд

04

10-р сар

2014-2015 оны хичээлийн жилийн оройн анги, магистр, докторын сургалтын элсэлт явагдаж байна.

29

09-р сар

10-р сарын 3-4нд Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох тул оюутнууд та бүхэн хувиарын дагуу бэлтгэлээ хийгээрэй.
Хэрэглэгчийн булан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2014